Буриад ардын жүжигчин, дуучин Б.Амархүүгийн хайрын эзэн Азийн супер модель, мисс О.Ариунзулыг уншигч та бүхэн хэдийнээ танина.

Анх “MCS” компанийн “Хүслийн ундаа”- ны сурталчилгаанд тоглож олонд танигдсан билээ. Саяхан хосууд хамтдаа "Орифлейм" сэтгүүлийн нүүрийг чимэх гэрээ байгуулж гарын үсэг зурсан тухайгаа найзуудадаа дуулгаад авсан.

Авьяаслаг загвар өмсөгч бүсгүй сүүлийн үед Дэлхий нийтэд тулгамдаад байгаа чухал асуудлыг олохыг хичээж буй бололтой. Тодруулбал, өөрийн цахим найзуудаасаа "Дэлхий нийтэд тулгамдаад байгаа хамгийн чухал нийгмийн асуудал вэ? Та нарын бодлоор" хэмээн асуужээ.

Дээрх асуултад хүн бүр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна. Тухайлбал, "Хүнсний аюулгүй байдал" гэдэгтэй олон хүн санал нийлжээ.  Мөн "цэвэр ус"-ны асуудал, "Ухамсар" хэмээн цахим найзууд нь тулгамдаж буй асуудлын талаар түүнд санаа бодлоо хуваалцжээ. 

Ямартай ч олон асуудал дэвшүүлсэн санаануудаас О.Ариунзул өөртөө хэрэгтэй сэдвээ олсон гэдэгтэй итгэлтэй байна.

Д.Ана