Сонгинохайрхан 17-р хорооны нэгэн орон сууцанд усанд орж байсан эмэгтэй хүн тогонд цохиулан нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, хоёрдугаар сарын 9-ний өдрийн 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагын тусгай дугаарт эмэгтэй хүн угаалгын өрөөндөө тогонд цохиулан нас барсан байна гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. 

Дуудлага мэдээллийн дагуу шалгахад тус орон сууцанд оршин суудаг эмэгтэй 21 настай Д нь усанд орж байхад ваннтай усанд цахилгаан хэрэгсэлд залгаатай байсан уртасгагч залгуур унаснаас үүдэн тогонд цохиулан нас барсан байжээ.