Кино урлагийн ертөнцөд шинэ өнгө төрхийг нэмсэн залуу жүжигчин Б.Мишээлийг уншигч та бүхэн "Үүлэн үст" хэмээх Никитоны хит дууны клипэнд тоглосноор нь илүүтэй таних биз ээ.

Тэрбээр СУИС-ийн гуравдугаар курсын оюутан. Нэгдүгээр курсд байхаасаа эхлэн "Дэлхийд дурласан сар", "Голланд сарнай" уран сайхны кинонд гол дүрд тоглосон. "Орчлон" сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшээд сэтгүүлч болохыг хүсч байсан ч “Chance” агентлагт орсноор мөрөөдөл нь өөрчлөгдөн жүжигчин болохоор СУИС-д шалгалт өгөөд тэнцжээ. 

Түүний олонд дуулдаагүй авьяас нь газрын теннисийн улсын гурван удаагийн аварга. Б.Мишээл багаасаа спортоор хичээллэжээ. Газрын теннисээр 9 наснаасаа эхлэн 15 нас хүртлээ хичээллэсэн байна.  Өдгөө зуны амралтаараа усан спортоор хичээллэж эрүүл мэндэд ээ болоод өөрийн гоо сайхандаа анхаардаг гэнэ шүү.

 

Д.Ана