Энэ хүүг Д.Лхагва гэдэг. Тэрбээр анх "Guys666" хамтлагийн дуучин хэмээн олонд танигдсан. Тус хамтлагийн уран  бүтээл нь  "Хөөрхөн охин" "Манан", "Бороо", "Навч", "70 baby", "Angelo" гээд хит болсон дууг нь тоочоод байвал дуусашгүй ээ.

                      

Дуучин залуу кино урлагт хүч үзэж яваа авьяаслаг нэгэн.  Тэрбээр "LVA entertainment"-ийг үүсгэн байгуулан дэлгэцийн бүтээл туурвих болсон. Анхны бүтээл нь "Амьдрал төсөл" уран сайхны киногоор нээлтээ хийж байсан юм. Энэхүү бүтээлийн араас  "Дурлалын гэмт хэрэг", "Фэйсбүүк од" зэрэг кинонуудаа үзэгч түмэндээ хүргэсэн. Сүүлийн киноныхоо нээлтийн үеэр МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ.

 

Дашрамд дуулгахад, "Амьдрал төсөл" уран сайхны кинонд нь хүүгийн дүрийг бүтээсэн Л.Хүлэгэн түүний хүү.

                       

Д.Ана