Төв аймгийн Онцгой байдлын хэлтсийн 10 албан хаагч өчигдөр дөрвөн иргэнийг осгож, амь насаа алдахаас сэргийлж, аварчээ. Тодруулбал, энэ сарын 22-ны өдрийн 18.50 цагийн үед Төв аймгийн Мөнгөн морьт сумын нутаг “Сөрдөг гарам” гэдэг газар ЗИЛ 131 автомашинтай дөрвөн хүн Хэрлэн голын усанд живэх дөхсөн байна. Уг дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид гол руу орсон машинд байсан дөрвөн иргэнийг уснаас гаргаж, ослоос аварчээ.