Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй холбоотойгоор Саммит компани, Дуулиан 2020 тэмцээний зохион байгуулагчид хамтран 2014 оны 6-р сарын 11-ээс 6-р сарын 18-ийн хооронд Мөрөөдөл хүүхдийн зусланд “Саммит Кап” хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Саммит компьютер технологи компани нь Дуулиан 2020 тэмцээний ивээн тэтгэгчээр тогтмол ажилладаг бөгөөд өсвөр насны охид залуучуудын чадвар, Монгол улсын ирээдүйн спорт, урлагийн хөгжил дэвшилд бодит хөрөнгө оруулалтыг хийхийн төлөө ажилласаар байгаа билээ.

Ерөнхий боловсролын сургуулийн 7-13 насны охид хөвгүүдийг 7 хоногийн турш хөл бөмбөгөөр амьсгалж, дэлхийн аваргын тэмцээнийг найз нөхөдтэйгээ хамт үзэхийн хажуугаар “Саммит Кап” тэмцээнд амжилттай оролцохыг урьж байна.

Дуулианы эзэддээ амжилт хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг : 312895, 321033

www.dreamcamp.mn

www.summit.mn