“Дуу чимээ, дүрсний хөдөлгөөнийг телевизийн станцаас электрон соронзонгийн тусламжтай дамжуулан телевизорын хүлээн авагчдад хүргэх төхөөрөмжийг телевиз гэнэ” хэмээн Уэбстерийн  “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба мэдээлэл харилцаа” тайлбар толь бичигт тодорхойлжээ.

                Дэлгэцийн урлаг зогсолтгүй хөгжихийн хэрээр түүнийг хүлээн авч үзэгчдэд хүргэж буй төхөөрөмж буюу телевизорын хөгжил нь маш хурдтай явагдаж,  үр дүнд нь дүрсний үзүүлэлтээрээ кино театртай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч байгааг үгүйсгэх хүн цөөхөн биз.

Дүрсний маш өндөр нягтрал, олон үйлдэл гүйцэтгэх ухаалаг систем,  гайхаж биширмээр нимгэн хийц гээд орчин цагийн телевизорийг магтъя гэвэл нэг амьсгаа лав хүрэхгүй болов уу.

 

Гэвч, эдгээр телевизорууд үндсэн үүргийхээ тэн хагасыг маш муу биелүүлж байгаа нь хэрэглэгчдийн гоо зүйн цогц мэдрэмж хүртэх хүслийг хараахан гүйцэлдүүлж чадахгүй байгаа юм.

 

                Тэр үүрэг бол дүрс шигээ тод, өндөр чанартай дуу авиа гаргах явдал яах аргагүй мөн билээ. Гэхдээ инженерүүдэд сонголт байгаагүй бизээ,  учир нь тэдний тэргүүн даалгавар бол бусдаас нимгэн хийц, бусдаас тод дүрс байсан гэдгийг одоогийн телевизорын хөгжил илтгэж байна. Үүнээс гадна дэлхийн зах зээлд IPTV үйлчилгээ хүчээ авч байгаа нь энэхүү дүрслэл өндөртэй телевизорийг бодит хэрэглээ болгох хөрс нь болж байгаа юм. Мөн  IPTV үйлчилгээний зарим сувгууд  нь   дүрслэлээс гадна дуугаралтыг өндөр чанартайгаар хүргэж байдаг байна. Та энэхүү дуугаралтыг мэдрэхийн тулд гэрийн театраа  IPTV үйлчилгээний зарим сувгуудтай хослуулан хэрэглэхэд л болох юм.

 

Одоогоор хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа гэрийн театрууд ихэнхдээ 5.1 Surround  sound системтэй байдаг. Үүнээс гадна 6.1, 7.1 , 9.1 гэх Surround дуугаралттай гэрийн театр ч байдаг. Гэтэл хэрэглэгчид үнэхээр гэрийн нөхцөлд 5.1, 6.1, 7.1 , 9.1 гэх Surround дуугаралттай театрууд шаардлагатай болов уу. Мэдээж хүн бүрийн хэрэглээ, сонирхол өөр юм. Гэхдээ таны зочны өрөөг спикерийн утас бүрхэсэн мөн спикерээр хүрээлүүлсэн байх гэрийн интериорт сөргөөр нөлөөлөх бүр цаашлаад жоохон хүүхэдтэй айл бол хүүхэд нь спикерийн утаснаас татан унагаах зэрэг асуудлуудыг үүсгэдэг. Энэ бүх асуудлыг та хөнгөхөн шийдэж болох юм.

 

Bose@ Digital signal processing гэх технологийг танилцуулж байна. Уг технологи нь Bose@ Solo TV  гэх ганцхан дууны хайрцгийг зөвхөн нэг холболтоор зурагттайгаа холбоод хамгийн чанартай дуугаралтыг гэрийн системдээ нэгтгэж цогц мэдрэмжийг эдлээрэй. Танай гэрийн IPTV-д  агуулагдаж байгаа чанартай контентууд Full Range Driver технологид суурилсан манай бүтээгдэхүүнтэй гайхалтай нийцнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.

 

                Таны сэтгэл ханамж дээд цэгтээ очоод буцаж буухгүй гэдэгт Bose@ итгэлтэй байна.

Урлагийн бүтээл туурвигчдын хувьд ур чадвар, нарийн мэдрэмж,  торгон ньюанс болон онцлог найруулгаа илтгэх хамгийн чухал 2 багаж бол дуу болоод дүрс гэдэгтэй маргах ухамсарт хүн үгүй бизээ.

 

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг манай үзүүлэнгийн танхимаас аваарай.

Bose@ -н албан ёсны төлөөлөгч PC mall

Хаяг: СБД, Их сургуулийн гудамж, Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн зүүн талд PC mall, 2-р давхарт

Утас: 9904-0093, 7011-3535

Вэб: www.pc-mall.mn,  www.summit.mn