Ардчилсан Намын ээлжит бус XIII их хурал өчигдөр МҮЭСТО-д танхим болон цахим хосолсон хэлбэрээр боллоо. Уг хуралд тус намын анхан шатны байгууллагаас  ирсэн буюу 330 сум, 21 аймаг, есөн дүүргийн 1 392 төлөөлөгч оролцсон юм.

Хурлын эхэнд АН-ын дарга С.Эрдэнэ улс төрийн илтгэл тавихдаа:  "Би нэг зүйлийг маш тод томруун хэлье. АН-аас олон лидер төрж байсан. Гэхдээ Халтмаагийн Баттулга шиг улс орноо сүйрүүлсэн, АН-аас сүйрүүлсэн ийм лидер, удирдагч байгаагүй юм шүү.

Х.Баттулга бол бидний хувьд асар том алдаа байсан. Би тухайн үед намын дарга байсны хувьд АН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд энэ урвагчийг нэр дэвшүүлсэн гэм буруугаа хүлээж байна. Та бүхнээсээ гүнээ хүлцэл өчиж байна. " гэв.

Мөн хурлын хүндэт төлөөлөгчөөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий Сайд асан М.Энхсайхан,  Шадар сайд асан Да.Ганболд нар оролцож, АН, улс орон, дэлхий дахинд тулгамдаад буй нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийллээ.

 Ардчилсан Намын ээлжит бус XIII их хурлаар намынхаа үндсэн дүрмэнд өөрчлөлт оруулсан байна.