МоАХ-ы V Их хурал өнөөдөр боллоо.

Хурлаар удирдлага, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, Х.Баттулгын бүрэн эрх дууссан гэж үзэн, Д.Монголхүүг хуралд оролцогчдын дийлэнхи олонхийн саналаар МоАХ-ы даргаар сонгов.

Танхимаас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, жүжигчин Д.Сосорбарам, АН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, АН-ын ХЭГ-ийн дарга А.Цэрэнбат нарыг Монголын Ардчилсан Холбооны Даргад нэр дэвшүүлсэн боловч тэд нэрээ татсан юм.