Ховд аймгийн Цэцэг сумын ЕБС-ийн тааз нурж анги танхимд хичээллэх боломжгүй болжээ. Тухайн сургууль 1972 онд үүсгэн байгуулагдсанаас хойш 50 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа.

Сургуулийн барилгад их бага хэмжээний олон засвар хийгдсэн бөгөөд хамгийн сүүлд  2020 онд 460 сая төгрөгийн их засварын ажлыг “Далай-Алтай” компани гүйцэтгэж байжээ.Гэвч сургуулийн гадна, дотно иж бүрэн засвараас хойш хоёр жил бололгүй сургуулийн тааз нурсан талаар IVOICE сайт мэдээлжээ.

Сургуулийн албан тушаалтан Д.Мөнхтөр сургууль нурсан талаар тус сайтад “Ховд аймгийн Цэцэг сумд хүчтэй салхи шуурч, цаг агаарын онц ноцтой үзэгдэл болж, сургуулийн тааз нурсан.  2020 онд 460 сая төгрөгөөр их засварын ажлыг “Далай-Алтай” компаниар сургуулийн гадна, дотор иж бүрэн засварын ажлыг хийж дуусгаж байсан. Сургуулийн тааз нурсан нь байгалийн гамшигт үзэгдлээс л болсон” гэж тайлбарлажээ.