Монголын энэ цаг үеийн шилдэг урчууд нэгэн дор чуулж Сийлбэрч, дуучин Т.Баттогтохын “Далны морьд” үзэсгэлэнгийн нээлтэнд оролцож нэгэн үдшийг баяр бахдал, омогшилоор дүүрэн өнгөрүүллээ. Тэрбээр “Маршал арт галерей”-д нээгдсэн тус үзэсгэлэнд эрхэм уран бүтээлчийн далны яс болон ясан барималаар мордийг дүрслэн сийлсэн, орчин үеийн дахин давтагдашгүй, сэтгэлгээний өндөр түвшинд туурвисан 30 гаруй бүтээлүүд дэлгэгдсэн юм.

Уг үзэсгэлэнгийн нээлтэнд 2012 оны дэлхийн шилдэг 100-н зураачийн нэг, Ардын зураач, До.Болд, Урчуудын эвлэлийн хорооны дэд дарга, Төрийн соёрхолт, зураач Ц.Цэгмид, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр тэргүүтэй олон арван алдартнууд оролцсон бөгөөд Ардын зураач, До.Болд, Төрийн соёрхолт, зураач Ц.Цэгмид нар үзэсгэлэнг албан ёсоор нээсэн бөгөөд тэрбээр нээлтийн үгэндээ “Далны морьд” үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд бол монголын гар урлал, тэр тундаа сийлбэрийн урлагийг шинэ шатанд гаргаж, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн сэтгэлгээний өндөр ур чадвараар бүтсэн гайхалтай бүтээлүүд байгаад чинь сэтгэлээсээ талархаж байна хэмээсэн юм. Энэ дашрамд дуулгахад “Далны морьд” үзэсгэлэнгээ амжилттай нээсэн Сийлбэрч, дуучин Т.Баттогтоход, “Дэлхийн монгол” төслийг санаачлан монголын шилдэг уран бүтээлчдийн гайхалтай уран бүтээлүүдийг соёлын өвд бүртгүүлэн алдаршуулахаар ажиллаж буй МУГЖ С.Жавхлан гүн талархал дэвшүүлж орон нутгаар аялан тоглолтоор явж буй учраас утсаар мэндчилгээ дэвшүүлжээ.

   Ийнхүү монголын шилдгүүдээс гайхалтай өндөр үнэлгээ авч чадсан эрхэм уран бүтээлчийн 7 дахь уран бүтээлийн тайлан үзэсгэлэн болох “Далны морьд” үзэсгэлэн тавдугаар сарын 23-30 өдрүүдэд “Маршал таун” хотхоны “Маршал арт галерей”-д дэлгэгдэх юм. Мөн урлагт хайртай, урлагийг хүндэтгэн бишэрдэг та бүхэн тус үзэсгэлэнд тухлан саатаж, таалагдсан бүтээлээ худалдан авах боломжтой ажээ.   

 photo 10360407_10204261765214491_1501270178640865828_n_zpsf54fd8aa.jpg

 

   photo 10378008_10204261764494473_975564180566091953_n_zpsf23922fb.jpg

 

 photo 10371739_10204261765614501_6364575596534220372_n_zps4c7f71fa.jpg

 

 photo IMG_2507_zps58a9bc7c.jpg

 

 photo IMG_2514_zps34fb257c.jpg

 

 photo IMG_2512_zpsa19f6247.jpg

 

 photo IMG_2518_zps45a7515b.jpg

 

 photo IMG_2521_zpscf0edfa0.jpg

 

 photo IMG_2496_zpsd61d9080.jpg

 

 photo IMG_2510_zpse1b13390.jpg

 

 photo IMG_2479_zpsb506564e.jpg

 

 photo IMG_2511_zpsb124ef16.jpg