Өнөөдөр Монгол Улсад Өмгөөллийн байгууллага үүсч хөгжсөн өдөр тохиож байна.

Энэ өдрийг угтан “Өмгөөлөгч-иргэн таны төлөө” өдөрлөгийг Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгийн үеэр иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэнэ.

Мөн энэхүү арга хэмжээ дүүргүүдийн Иргэний танхимд ч болох бөгөөд мэргэжлийн өмгөөлөгч нар иргэдэд зөвлөгөө, тусламж үзүүлэх аж.