Цагдаагийн байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 23 цаг 50 минутанд “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо ,,,, байрны орцон дотор 2 согтуу хүн зодуулж дээрэмдүүлсэн” гэх мэдээлэл ирүүлснийг СХД дэх ЦГ-ын 3 дугаар хэлтсээс шалгахад иргэн 49 настай, эрэгтэй, Д.Д, 48 настай, эрэгтэй Л.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай тус байрны лифтэн дотор 4 хүнд зодуулж, дээрэмдүүлсэн хэргийг 16 настай, эрэгтэй, Ц.М, 15 настай, эрэгтэй, С.Б, 13 настай, эрэгтэй Х.Ч, 16 настай, эрэгтэй Б.Н нар бүлэглэн үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.