Баруун болон төвийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн зарим газраар бороо орно.

Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 10-15 градус, говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 7-12 метр. 18-20 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.