Өнөөдөр зам тээврийн осол гарч, долдугаар ангийн сурагч экскаваторт дайруулж амь насаа алдсан хэрэг гарчээ. Тухайн хүүхэд дайруулсан даруйдаа нас барсан гэж эх сурвалж мэдээллээ.

Эл хэрэг Баянзүрх дүүргийн аравдугаар хорооны нутаг дэвсгэрт болсон байна. Иймд хэргийг цагдаагийн газраас мөрдөн шалгаж байна.

Иймд эцэг, эхчүүд сонор сэрэмжтэй байж, сургуулийн насны хүүхдээ хүргэж өгч, авдаг байх шаардлага тулгараад байгаа юм.