Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тус намын дарга С.Эрдэнэ "Монгол Улсад хууль ёсны нэг л АН байгаа гэдгийг Улсын дээд шүүх баталсан. Өөрөөр хэлбэл, хууль ёсны бүртгэл, гэрчилгээ, тамгатай нэг л АН бий. Хүчин төгөлдөр бус сунгааг хүмүүс явуулж байгаа.

С.Зориг агсны хөшөөг нүүлгэн шилжүүлж, Ардчилсан намын байрны суурин дээр 21 давхар оффисын барилга барих зэрэг янз бүрийн мэдээлэл гарч байна. Голомт банкны захирал Д.Баясгаланд хоёр удаа энэ асуудлаар мэдэгдсэн. Ийм зүйл байж болохгүй.

Дөрөвдүгээр сарын 7-нд намын ой болно. Энэ хүрээнд өнөөдөр С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж байна" гэлээ. 

АН-ын хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Ямар ч баталгаа байхгүй байхад хууль ёсны гэж нэрлэн намын даргын сунгаа явуулж байгаа нь МАН-ын даргын зөвлөхийн хийж буй ажил.

Бид их харамсаж байна. Жирийн гишүүн байсан бол ойлгох байсан. Бүх зүйл хууль дүрмийн дагуу шийдэгдэх учир үнэн ялна.

Гишүүдийг дүрмийн бус зүйлд битгий оролцоосой гэж хүсэж байна" гэв.