Өнөөдөр буюу энэ сарын 7-ны өдөр АН-ын үүсгэн байгуулагдсан өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан хотын дарга асан Э.Бат-Үүл өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан "баярын мэндчилгээ" дэвшүүлэв.

Тэрбээр, "Ардчилсан Намын баатарууддаа баярын мэнд хүргэе! Та нар Монгол улсаа Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлсөн! Социализмын үед бид эх орондоо эзэн нь байж чаддаггүй байсан! Орос дэлгүүрийн үүдийг царайчлан зогсдогоо эргэж санагалзсан тэнэгүүд цөөнгүй байгааг Путины дайн харууллаа шүү!" хэмээжээ.