Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E Mongoliа-гийн фэйсбүүк хуудас халдлагад өртөн, нэр нь өөрчлөгдсөн явдал өнгөрөгч гуравдугаар сарын 27-нд гарсан.

Уг явдалтай холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас E Mongoliа фэйсбүүк хуудсын нэрийг өөрчлөхөөр ажиллаж байгаа талаар мэдэгдэл гаргаж байв.

Уг явдлын талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа.

Тэрбээр “E Mongoliа системийн пэйжийг алдсан асуудал гарсан. Гэхдээ зөвхөн пэйж гэдгийг ойлгох хэрэгтэй. E Mongoliа систем, иргэдтэй харилцдаг чат тусдаа байдаг.

Бид пэйждээ олон нийтэд хүргэх мэдээллээ тавьдаг. Манай маркетингийн ажилтан, иргэдтэй харилцах ажилтан зэрэг нэлээн олон хүн админаар ажилладаг. Энэ олон хүнд бүгдэд нь хариуцлага тооцсон.

Бид энэ явдлыг маш том дохио, сануулга гэж хүлээж авч байгаа.

Хакер буюу зөвшөөрөлгүй нэвтрэлт болсноос хойш таван минутын дотор фэйсбүүктэй хамтран зогсоосон.

Verified хуудасны нэрийг сар; нэг удаа л солихыг зөвшөөрдөг. Гэтэл тухайн хакердсан этгээдүүд пэйжийг нэрийг өөрчилсөн учраас солих гэж 1-2 хоногийн хугацаа алдсан асуудал байгаа” гэлээ.