Ардчилсан Намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Ардчилсан Намын дарга Э.Бат-Үүл "Улс орон томоохон сорилттой тулгарах болоод байна. Сунгаа нэртэй зүйл явуулж, Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Дээд шүүхэд нэрээ бүртгүүлэхээр өргөдөл өгсөн. Тэрбээр шүүх бол бүртгэлийн байгууллага гэж хачирхалтай үг хэллээ. Ерөнхийлөгч байсан хүн шүүхийн байгууллагыг бүртгэлийн төдий гэж анх удаа хэлсэн явдал болж байна. 

Дараагийн нэг асуудал бол ОХУ-ын Элчин сайд Монголын дотоод хэрэгт оролцож, АН руу дайрсан нь санамсаргүй хэрэг биш. Х.Баттулга бас зэрэгцээд нам руу дайрсан. Энэ хүн бол Монгол Улсыг Беларусь шиг болгох гэж байна. Үүнийг би хэзээ ч зөвшөөрөхгүй. 1990 оны ардчилсан хувьсгалыг үгүй хийнэ гэж байвал санааны гарз гэж хэлье.

Түүний улс төрийн зорилго нь энэ. Тиймээс нийт АН-ын гишүүдэд хандаж, сэрэмжтэй байхыг анхааруулж байгаа юм.

Одоо бол залуучууд өөрчлөлт хийнэ. Х.Баттулга бид хоёр чадахгүй" гэлээ. 

Түүнчлэн "Намайг хоригдож байхад АН-ын даргын сунгаа болох гэж байгаа талаар дуулсан. Тэгээд Х.Баттулгад хандаж, боль гэж зөвлөсөн. Гэвч миний зөвлөгөөг хүлээж авсангүй. АН-ын өнөөгийн хагарлыг эхлүүлсэн гол автор нь Х.Баттулга өөрөө.

Тэр одоо Монголын ардчиллыг үгүй хийж, Оросын дагуул улс болох гэж байна. Үүнийг би хэрхэвч зөвшөөрөхгүй" гэлээ.