Өнөөдөр /2022.04.21/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох шүүх хуралдаан болсон. Улмаар түүнийг нэг сарын хугацаанд таслан сэргийлэх шийдвэр гарсан байна.

Прокурорын байгууллагаас түүнийг цагдан хорих саналаа өчигдөр үдээс хойш шүүхэд хүргүүлээд байсан юм. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр цагдан хорих саналаа ийн хүргүүлсэн.

Тэрбээр шүүх хуралд өөрийн биеэр оролцоогүй харин шийдвэр гарахад ажлын байран дээрээ байсан бөгөөд шүүхийн шийдвэр гарснаар түүнийг ийнхүү цагдан хорьж байгаа юм.