Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад ирүүлээд буй билээ.

 

Энэ тухай УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "Өчигдөр Монгол Улсын Ерөнхий прокуророос УИХ-ын даргад УИХ-ын 4 гишүүнийг бүрэн эрхээс нь түтгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлт ирсэн байна.

Сая л УИХ-ын даргын зөвлөл хуралдах үеэр сонслоо. Энэ дагуу маргааш УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, нөгөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль Зүйн байнгын хороо хуралдана. Баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулган хуралдахаар болсон. УИХ-ын гишүүнийг түтгэлзүүлэх асуудлыг ажлын 5 хоногийн дотор шийдэх хуультай.

Энэ дагуу шийднэ. Нууц санал хураалтаар шийдэх учраас УИХ-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээрээ л шийдэх байх." гэв.