Бага насны хүүхдийн хоолойд олс углаж, гулсуураас түлхсэн хэрэг гарчээ.

Тодруулбал, БЗД-ийн VIII хороонд байрлах орон сууцны тоглоомын талбайд тоглож байсан зургаан настай охины хоолойг боож, ухаан алдуулсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна.

Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.

Мэдээллийн дагуу шалгалт явуулахад тус тоглоомын талбайд тоглож байсан ойролцоо насны танихгүй хүүхэд охины хоолойд олс углаж, гулсуурын уруу түлхсэн бөгөөд улмаар охины амьсгал боогдож, ухаан алджээ. Хүүхэд ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь хүндэвтэр, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Иймд эцэг, эхчүүд хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.