Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаяр сэтгүүлчийг заналхийлж, сүрдүүлсэн асуудлаар сэтгүүлч У.Оргилмаа Эрүүгийн цагдаагийн газарт хандаад байсан.

Эрүүгийн цагдаагийн газраас уг хэргийг шалгаж эхэлсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Ё.Отгонбаярт холбогдох хэргийг прокуророос гэмт хэргийн шинжгүй хэмээн үзэж дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хэрэгсэхгүй болгож, хаасан байна.