Нарны замд асфальт бетон хучилт хийх гэж буй талаар Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлж байв. Төлөвлөгөөний дагуу  хучилтын ажлыг тавдугаар сарын 12-ны 00:00 цагт эхлүүлжээ.

Ингэснээр Олимпын гүүрнээс Соёолжийн нүхэн гарц хүртэлх баруунаас зүүн чиглэлийн хөдөлгөөнийг тавдугаар сарын 14-ний 22:00 цаг хүртэл гурав хоногийн хугацаанд хаалаа.

Иймд иргэд,  жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчлэхдээ замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж хучилт хийх юм байна.