Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбоод хамтран дүүргүүдийн худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, ахуйн үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд, нийслэлийн үсчин, гоо  сайхны салоны захирал, мастеруудын дунд сургалт зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээний үеэр Үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга Э.Баярцэнгэл  2014 оны энэ сарын 03-6-ны хооронд Германы Франкфурт хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах үсчин, гоо заслын тэмцээний талаар мэдээлэл хийж, видео бичлэг үзүүлсэн юм. 

Тус "Hardworld 2014 тэмцээн"-д  нийт 58 орны 1500 гаруй үсчин гоо засалчид оролцсон байна.  Монгол улсаас 15 хүний бүрэлдэхүүнтэй баг, 6 төрөлд өрсөлдөж багаараа 10-р байрт оржээ. Мөн Дэлхийн үсчин, гоо заслын холбооны бодлогыг хэрэгжүүлснийг үнэлэн тэмцээний үеэр Монгол улсыг дэлхийн хүндэт медаль “Archivement” медалиар  шагнасан байна.

Д.Ана