АН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Б.Ган-Очир мэдээлэл хийлээ. Тэрбээр "Дээд шүүх АН-ын даргын бүртгэлийг шүүн таслах ажиллагаа гэж үзсэн тул материалаа татаж байна.

Улсын Дээд Шүүхэд АН-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очир миний бие, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Нүрзэд мөн өмгөөлөгчдийн хамтаар УДШ-рүү орж хүсэлт, шаардлагыг хүлээлгэн өглөө. Та бүхэн мэдэж байгаа УДШ-ээс мэдэгдэл гаргасан. Тус гаргасан мэдэгдэлдээ ноцтой хоёр алдааг гаргасан байна. Эхнийх нь хүмүүс тайван цагсаал цуглаан хийж буй үйл явцыг УДШ-ийн шүүн таслах ажиллагаанд нөлөөлж байна гэж үзсэн. Гэтэл үүн дээр шүүн таслах ажиллагаа огт байхгүй. Ямар нэгэн хэрэг төвгийг шийдвэрлүүлэхгүй зөвхөн бүртгэлийн хурал явж байгаа хурлын процедур.

УДШ-ийн хуулин дээр заагдсан хоёр чиг үүргийн нэг болох улс төрийн намыг бүртгэх үүрэгтэй бүртгэлийн хурал байгаа. Шүүн таслах ажиллагаа огт биш. Мөн УДШ өөрөө буруу тайлбар гаргаж байна. Тэр нь юу вэ гэхээр бид нар шүүн таслах ажиллагаа явуулах гэж байхад хүмүүс нөлөөлөх гээд байна гэсэн тайлбарыг өгч байна. Хэрэв шүүх хуралдаан, шүүн таслах ажиллагаа байсан бол бид нөлөөлөхгүй. Энэ нь цэвэр бүртгэлийн хурал. Тийм учраас үүн дээр алдаа гарч байна. Хэрэв шүүн таслах ажиллагаа гэж үзэж байгаа бол ийм шүүхээр бид бүхэн асуудлыг шийдвэрлүүлэхгүй.

Дараагийн нэг асуудал нь юу вэ гэхээр улс төрийн намын дотоод асуудлаа дотооддоо шийдэхгүй шүүх дээр нялзаж байна гэж байна. Угаас чиг үүргээрээ УДШ дээр бүртгэлийн асуудал явах ёстой. Улс төрийн намын дотоод асуудалд шүүх оролцох ёсгүй. Улс төрийн намын дотоод асуудлын тухай шүүх дүгнэлт гарагах ёсгүй. Гэтэл түрүүлж УДШ дүгнэл гаргачихаад гаргасан дүгнэлтээ мэдэгдэл нэрийн доор явуулж байна.

Тийм учраас шүүн таслах ажиллагаа биш гэж энэ асуудал дээрээ тайлбар өгнө үү. Бодит тайлбар хийж чадахгүй бол бид бүхэн материалаа УДШ-д итгэж шийдвэрлүүлэхгүй. Одоо байгаа УДШ-ийн шүүх хуралдаанд итгэх боломж бид бүхэнд алга. Яагаад гэхээр өөрсдөө шүүх хуралдаанаа мэдэгдэл гэдэг нэрийн доор буруу тайлбарлаад байна гэх шаардлагыг бид бүхэн хүргүүлсэн. Процессын хувьд 14:20-14:40 цагийн үед шүүх хуралдаан товлогдсноороо эхлэх юм байна. Нийт 20 орчим шүүгчийн бүрэлдэхүүнтэй явах ёстой. УДШ-ийн шүүгчдийн хуралдаан болтол энд цугласан бид бүхэн шаарлагаа тавиад хүлээх болно.