Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн замыг засаж эхэлжээ.

Энэ талаар тус аймгийн Засаг Даргын Тамгын Газраас "Утаагүй түлш болон уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр хот хооронд хийгдэж, даац хэтрүүлсэн тээврийн хэрэгсэл сүүлийн жилүүдэд зорчсоноос үүдэн авто замын эвдрэл үүсэж, аваар ослын нөхцөл байдал хүндэрсэн.

Өмнөговьчууд 2018 оноос эхлэн Засгийн газрын түвшинд анхаарлаа хандуулахыг шаардан, замын асуудал дээр орон нутгийн удирдлагууд, олон нийтийн байгууллага, иргэд зорчигчид шат шатандаа дуу хоолойгоо хүргэсээр ирсэн билээ.

2022 оны улсын төсөвт Улаанбаатар-Мандалговь чиглэлийн зам засварт 990 сая төгрөг, Мандалговь-Даланзадгад чиглэлийн зам засварт 1 тэрбум 900 сая төгрөг төсөвлөгдөж улсын чанартай тус замуудын засварын ажил эхэлсэн. Утаагүй түлшний тээвэр Зүүнбаянгийн төмөр замаар явж байгаа" хэмээн мэдээллээ.