Өнгөрсөн шөнө /2022.05.25/ иргэн Э.Одбаярын ажлын өрөөнд үл таних этгээдүүд нэвтэрч, халджээ.

Тодруулбал, шөнийн 03:00 цагт түүнийг Сүхбаатар дүүрэг дэх “Зон Олны нам”-ын байранд байх үед нь үл таних этгээдүүд халдаж, цонх руу нь том чулуу шидсэн байна.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгаж байна.