Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт наашилсан гэх мэдээлэл гараад байна. 

Энэ талаар Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад "Сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдөөгүй. Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/38 тушаалаар баталсан хуваарийн дагуу амарна" гэлээ.

Уг тушаалын дагуу 

  • 1-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 3-нд
  • 6-12 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 10-нд хичээллэснээр III улирал дуусаж, амралт эхэлнэ.

Мөн 4-5 дугаар ангийн сурагчид зургаадугаар сарын 6-10-нд, 6-12 дугаар ангийнхан 13-17-нд анги дэвших болон улсын шалгалтад хамрагдах хуваарьтай байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мөн сурагчдын амралтын хуваарь өөрчлөгдөөгүйг мэдээлэв.