Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр Лхагва гарагт тохионо. 

Энэхүү өдөрт зориулан зохион байгуулах арга хэмжээ, хөтөлбөр, нэгдсэн зохион байгуулалтын талаар мэдээлж байна. 

Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр "1952 оны зургаадугаар сарын 1-нд Хүүхдийн баярыг тэмдэглэж эхэлсэн байдаг. Энэ жил 70 дахь удаагаа тэмдэглэх гэж байгаа бөгөөд үндэсний соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж зохион байгуулна.

Энэ жилийн “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийн зохион байгуулалтыг орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан, оюуны өмчийг дээдэлж, Монгол хүүхдүүдийн нас, сэтгэхгүйн онцлогт тохируулан техник, технологийн дэвшлийг шингээж шинэлэг байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Нийслэл хот маань оюуны өмчийг дээдэлсэн хот болох зорилтын хүрээнд Үндэсний брэнд болох "Мөнх Тунх" хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг авч "Энх тунх-Мөнх тунх" нэртэй баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулалтын хөтөлбөрийг боловсруулсан.

"Энх тунх Мөнх тунх" баярын арга хэмжээний хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагууд, Олон улсын байгууллагуудыг хамруулсан хүүхэд багачууддаа баяр хүргэх зорилго бүхий баярын хүндэтгэлийн жагсаалыг 3,000 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулна.

Мөн хүүхэд багачуудынхаа шимтэн сонсдог урлаг соёлын одод, бяцхан дуучид бүжигчид, жүжигчид, хүүхэлдэйн болон үлгэрийн баатруудын нэгдсэн тоглолт бүтэн өдрийн турш зохион байгуулагдаж энэхүү баярын арга хэмжээг Монголын үндэсний олон нийтийн телевиз, UBS, TV5 телевизээр орон даяар шууд дамжуулна" гэлээ.

Мөн энэ өдөр Дэлхийн сүүний өдөр тохиох тул 10,000 хүүхдэд сүү тараах юм байна.

“ЭНХ ТУНХ-МӨНХ ТУНХ” ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР

Хугацаа

2022 оны зургаадугаар сарын 1-ний өдөр (Лхагва гараг)

10:30-11:00

Баярын нэгдсэн жагсаал

11:00-13.00

"Энх Тунх-Мөнх тунх" олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нээлтийн үйл ажиллагаа

13:00-16:00

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн урлагийн нэгдсэн тоглолт

13:15:16:40

Төв тайзны 2 дугаар хэсгийн "Мөрөөдлийн ертөнц" Урлагийн тоглолт

16:40-18:00

Төв тайзны 3 дугаар хэсгийн “Аз жаргалтай хотын хүүхдүүд" Урлагийн тоглолт

ШУУД ҮЗЭХ: