Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон "Оюутолгойн 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар Ханбогд сумын хөгжлийн төлөвлөгөөг баталсан.

Тус сум нь орчин үеийн бүх асуудлыг шийдсэн хот болох ажил эхэлж байна.

 Гашуунсухайтын боомт дээр шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын ажил эхлээд явж байгаа. Тавантолгой-Гашуусухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт долдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөж байна. Шилжүүлэх ачих терминал гол хэд хэдэн үүрэг гүйцэтгэнэ. Авто тээврээр тээвэрлэлтээс дөрөв дахин бага зардлаар төмөр замаар тээвэрлэлтээ хийнэ. Энэхүү тээвэрлэлтийг автомашинд шилжүүлэн ачих, яваандаа нарийн царигийн төмөр зам руу шилжүүлэн ачих терминал болох учиртай.

Түүнчлэн энэ нь авто зам руу шилжүүлэн ачих байгууламж юм. Ингэснийхээ дараа задгай, чингэлэг гэсэн хэлбэрээр тээвэрлэх боломж гарч байна.

Өмнөговь аймгийн хөгжлийн зөвлөлийг байгуулах үүрэг даалгаврыг өгсөн.

Боомтуудын үйл ажиллагаа хэвийн болсноор нүүрсний гарц нэмэгдэж байгаа. Сүүлийн өдрүүдэд Монгол Улсын хэмжээнд боомтуудаар гарч байгаа нүүрсний машины тоо 760-д хүрээд байна.

Гашуунсухайт боомтоор гарч байгаа нүүрсний машин тоо 460 орчим байна. БНХАУ-ын талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд коронавируст халдварын тохиолдлын тоо бүртгэгдэхгүй долоо хоног болох тусам нүүрсний машины тоог 30-аар нэмэгдүүлэхээр тохирсон" гэлээ. 

ШУУД ҮЗЭХ:

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мах боловсруулах үйлдвэрийн талаар мэдээлэл сонсож, Ерөнхий сайд үүрэг өгчээ.

Манай улсын мах, махан бүтээгдэхүүний нийт экспортын 92 хувийг БНХАУ эзэлдэг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд адууны хөлдөөсөн болон дулаан аргаар боловсруулсан үхэн, хонь, ямааны 106 мянган тонн мах экспортолж, 245 сая ам.долларын ашиг олсон талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан мэдээлсэн байна.

Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдээс ирсэн гомдлын дагуу 2022 оны тавдугаар сарын 10-нд Эмээлтэд байрлах “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйлдвэрийн орчин, үйл ажиллагаатай танилцсан талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд мэдээлэл өгсөн байна. Шалгалтаар энэхүү үйлдвэр нь мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ. Иймээс мэргэжлийн хяналтын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг цуцалж, холбогдох хуулийн байгууллагад хандсан байна.

Уг асуудалтай холбогдуулан Шадар сайдаар ахлуулсан ХХААХҮЯ, ЭМЯ болон хуулийн байгууллагын хамтарсан ажлын хэсгийг байгуулжээ.

Ажлын хэсгийн талаар Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаас хүнсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлын хэсэг байгууллаа.

Цаашид хүнсний аюулгүй байдал, хүний амь нас эрүүл мэнд, зам, дэд бүтэц, барилга байгууламж зэрэг хүний аюулгүй байдалтай холбоотой асуудалд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт тогтмол хийж байх шаардлагатай байна.

Хэдийгээр Засгийн газраас эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоох арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэхдээ төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсооно гэдэг нь дур зоргоороо үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрнө гэсэн үг биш.

Тиймээс хууль хяналт, тагнуулын болон мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг ойрын өдрүүдэд хяналт шалгалт явуулна. Олон нийтэд тухай бүрд нь мэдээллийг нээлттэй хүргэж байх болно" гэлээ. 

-Эмээлт орчимд гаднын хөрөнгө оруулалттай мах бэлтгэдэг компани байдаг вэ. Хууль зөрчсөн компаниудын тусгай зөвшөөрлийн цуцлахаас гадна эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юу?

-Эмээлт орчим нийт 32 мах бэлтгэх, нядлах, боловсруулах үйлдвэр байна. Хоёрдугаарт, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй аж ахуйн нэгж байдаг.

Хамгийн гол тухайн үйлдвэрүүд стандартгүй байна. Тиймээс эдгээр асуудлыг цогцоор нь шийдэж, стандарт хангуулах чиглэлд ажиллах шаардлага байна.  

боловсролын салбарын зарим шийдвэрийн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна.

Тэрбээр "Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх асуудлаар тогтоол гаргалаа. Нийт 200 тэрбум төгрөгөөр нийслэлийн цэцэрлэгийн хүүхдүүдийн хамрагдалтыг нэмэгдүүлэхээр болсон. Хүүхдийг сугалаагаар цэцэрлэгт элсүүлэх болсон үндэслэл,

  1. Хамран сургах тойргийн хүүхдийн бүртгэл буруу
  2. Төлөвлөлт буруу
  3. Санхүүжилтийн механизм буруу

2022 оны хичээлийн жилд 2-3 насны 305 мянган хүүхэд байгаагаас 237 мянга буюу 75,5 хувь нь цэцэрлэгт хамрагдаж,  үлдсэн 68557 хүүхэд хамрагдаж чадахгүй байна. Нийслэлд 2022-2023 онд 2-5 насны 141 мянган хүүхэд байгаагаас 647 цэцэрлэгт нийт 104 мянган хүүхэд хамрагдаж, 34485  гаруй хүүхэд сугалаагаар цэцэрлэгт хамрагдах эрсдэл үүсээд байна. Энэ намар сугалаа сугалах магадлалтай байгаа 2 настай 24 мянган хүүхдийн асуудлыг дараах байдлаар шийднэ.

1. Шинээр барих 20 цэцэрлэгт 3000 хүүхэд элсүүлнэ

2. Цэцэрлэг түрээсэлнэ. Өндөр ачаалалтай 26 байршилд түрээслэх байрны судалгааг хийж сонгон шалгаруулна. нэг давхрыг худалдаж авна.

3. Гэр цэцэрлэгүүдийг байгуулж ажиллуулна. 100 хүүхдийн цэцэрлэг барихад газрын үнээс гадна 1,8 тэрбум төгрөгрөөр гурван жил барьдаг. 100 хүүхдийн багтаамжтай Цомцог гэр цэцэрлэгийг 300 саяар барих тооцоололтой байна.

4. Байгууллагын цэцэрлэгийг хувьсах зардлаар дэмжих.

5. Хамран сургах тойргийг шинэчлэх буюу төрийн өмчит цэцэрлэгийн багтаамжаар тооцоолдог байсныг өөрчилж, шинэ төлөвлөлт гаргана. Хамран сургах тойрог дээр байгаа төр болон хувийн хэвшлийн багтаамжийг төлөвлөнө.

Ингэснээр ирэх намар гэхэд 34485 хүүхдийг цэцэрлэгт сугалаагүй элсэх боломжийг нээж байна гэж ойлгож болно. Гэхдээ бидэнд 1000 багш нэмж бэлдэх шаардлагатай. Төгсөх ангийн цэцэрлэгийн багш хүүхдүүдийг ажиллангаа кредитээ бодуулаад төгсөх боломжийг олгоно" гэсэн юм.