Нийслэлийн Засаг даргын захирамжаар "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх” Ажлын  хэсэг байгуулагдаж, төлөвлөгөөний дагуу бэлтгэл ажлыг хангаад байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамж  (Олны нэрлэдгээр Засгийн газрын ордны баруун, зүүн зам, Спортын ордны баруун тал болон Туушингийн урд зам, Өглөөний гудамжны хойд талын зам, Шангри-Ла-гаас Хүүхдийн ордон хүртэлх зам)-д тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана.

Тухайн өдрийн 08:00-20:00 цагт замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Нэгдсэн арга хэмжээний үед хүүхдийн эрхийг хамгаалах, төөрсөн, олдож ирсэн хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх, холбон зуучлах, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх “Хүүхэд хамгааллын баг” ажиллана. Хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч тараахын дээр тусгай автобус бэлтгэн, төөрсөн хүүхдүүдэд туслах  юм.

Түүнчлэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах үүднээс эцэг эхчүүд утасны дугаараа бичиж тэмдэглэн хүүхдийн халаасанд хийж үлдээхийг мөн санууллаа.