Ирэх долоо хоногийн мягмар гараг буюу зургаадугаар сарын 14-ний өдөр Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тэмдэглэн бүх нийтээр амарна.

УИХ-ын 2019 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль"-д өөрчлөлт оруулсан. Улмаар Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу зуны тэргүүн сарын шинийн 15-ныг баярын өдөр, бүх нийтийн амралтын өдөр болгосон билээ.