Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд илгээмжээр эмэгтэй хүний цогцос хүргэгдэж ирсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад буй.

Энэ талаар ЦЕГ-аас өгсөн тодруулгад, Энэ сарын 5-ны өдөр 11.00 цагийн орчимд энэ тухай дуудлага мэдээлэл ирсэн байна. Турк улсын Станбул хотын “Memorial Sisli” гэх эмнэлгээс эмэгтэй хүний цогцос илгээмжээр иржээ. 

Тус мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид шалгахад, толгойн хэсэгтээ мэс заслын шархтай нас барсан Монгол Улсын иргэн ХУД-т оршин суух хаягтай 37 настай А гэх эмэгтэйн болохыг тогтоожээ.

Хэргийг ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.