Олимпын аварга Н.Түвшинбаярын шүүх хурал үргэлжилж байна. Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шалгаж дуусаад, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тус шүүхээс Н.Түвшинбаярт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 09.00 цагт эхлээд байна. Хохирогчийн ар гэрийнхэн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт гаргаж, хурлыг нээлттэй явуулж байгаа.

     Шүүх хурлын үеэр шүүгч “Шүүгдэгч Н.Түвшинбаяр танд шүүхийн хэлэлцүүлэгт шинэ судлах нотлох баримтыг талаар тусгайлан гаргах санал байна уу” хэмээн асуулаа. Харин Н.Түвшинбаяр “Гаргах санал байхгүй” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчид шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай явуулах санал гаргасаар байна.