Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгын төрсөн эгч Халтмаагийн Цэндбаярын эзэмшлийн "ХКҮ" ХХК-ийн оффист ЭЦА-наас хяналт, шалгалт хийсэн талаар өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Эрүүгийн цагдаагийн албанаас "Махимпекс", Эм Ди Си Пи, ХКҮ компанид хийсэн нэгжлэг хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү  "ХКҮ компанийн хаяг шошготой хайрцагтай мах "Эм Ди Си ПИ" -ийн агуулахад байгаа шалтааныг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно.  Үндэсний үйлдвэрлэл рүүгээ дайрч байна. Энэ нь улстөрийн шинжтэй үйлдэлтэй гэсэн ташаа мэдээлэл гарсан.  "Мах импекс" компанийн байранд "ХКҮ" компани үйл ажиллагаа явуулдаг учраас нэгжлэг хийсэн. 

"Эм Ди Си ПИ" компанийн асуудлыг Мэргэжлийн хяналт шалгаад гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзээд Эрүүгийн хуулийн 20.12, 24.3-т зааснаар гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд Эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлэн шалгаж байна. Прокурорын зөвшөөрөл аваад таван байршилд нэгжлэг хийж байгаа л асуудал. Хуулийнхаа хугацаанд мөрдөн байцаах ажиллагаа явуулна. Одоо гэрчүүдээс тайлбар мэдээлэл авч байна" гэв.