Уг шүүх хуралдаан 14:00 цаг хүртэл түр завсарлалаа. Шүүх хуралдаанд хохирогч талын ар гэр хүсэлт тавьж ажиглагчаар оролцож байгаа аж. 

Тэрбээр 2021 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуурсан үедээ өөрийн найз Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсны улмаас амь насаа алдсан харамсалтай явдал болсон.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд Прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.