Шүүх хуралдаан хэсэг завсарласны дараа прокуророос яллах дүгнэлтээ танилцууллаа. Прокуророос шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ялыг хаалттай хориход эдүүлэх санал гаргаж, хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж буйгаа илэрхийлэв. Хохирогчдын өмгөөлөгчдөөс санал гараагүй байна.  

Харин шүүгдэгч Н.Түвшинбаярын өмгөөлөгч "Тодорхой хэмжээнд хорих ял оноох нь ойлгомжтой. Нөгөө талаас эрүүгийн хууль, энэрэнгүй зарчмыг давхар харгалзах ёстой. Хорих ялаар шийтгэгдэж болох хамгийн дээд хэмжээ 20 жил байдаг. Хөнгөрүүлэх нөхцөл байхгүй гэснээ хамгийн дээд хэмжээнд тулгаж байна. Хэргийн бусад нөхцөл байдалтай тохироогүй санал гэж үзэж байна.  Мөн нээлттэй дэглэмд эдлүүлэх зэргээр бусад нөхцөл байдлыг харгалзаж үзэж шийдэж өгөөч гэсэн хүсэлт гаргаж байна" гэв.

Шүүгч шүүх хуралдааныг завсарлаж, шүүх хуралдаан зөвлөлдөнө гэлээ.