Н.Түвшинбаярт оноох хорих ялыг 16 жил болгон бууруулж, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр болжээ
2022/06/09
Н.Түвшинбаярт холбогдох хэргийг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа.
Улсын яллагч, прокурор Б.Хурц "Шүүхээс шүүгдэгч Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.1, 17,18-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэмт хэрэг үйлдсэнээр гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх заалтуудын дагуу 19 жил хорих ял, 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх зэрэг ялуудыг тус тусад нь эдлүүдэл санал байна. 19 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна" хэмээн мэдэгдсэн билээ.
Улсын яллагч, прокурор Б.Хурц яллах дүгнэлтдээ "Шүүгдэгч Н.Түвшинбаярт 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Энэ ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна" хэмээсэн юм.
Ингэснээр шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дуусаад, шүүхийн шийдвэрээ танилцууллаа.
Тодруулбал, шүүхээс Н.Түвшинбаярт прокурорын зүйлчилсэн зүйлчлэл тохирч байна үзлээ. Шүүхээс харин түүнд оноох хорих ялыг 16 жил болгон бууруулж, нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр боллоо.
DR. ADITYA · 2022/06/14
Зочин · 2022/06/09
Hynii altan ami syy dee!!!Mongold iim l baina?... · 2022/06/09
Neelttei horih angi gej yugaan hyzaad baigaam be?.?...haalttai horih angi gej yu baidgiim be?...hyn alaad baij bolohoor bolloo doo?syyh syyj chadsangyi ee!!!
Ээж · 2022/06/09
Жирийн ядуу иргэн байсан бол дор хаяж 20 жил ялын дээд хэмжээ авах байсан 2 үл хөдлөх гээд байгаа нь павьлон юмуу арай арай
Зочин · 2022/06/09
Харамсаж бна Төвшинбаяраа чи монголын болон дэлхийн нүүр царай чи хамгийн мундаг нь бсн багахан хэмжээний маргаан ийм том болно гэж яаж таах билээ нэг нь шороонд нөгөө нь шоронд за яахав алдсан алдаагаа ухамсарлаж сайн ажиллад буцаад нийгэмдээ ард түмэндээ эрүүл эргээд ирээрэй дүү минь танихгүйч гэсэн хайран санагдаад бхн уйлчих гээд бна миний дүү үр хүүхдээс минь ялгаагүй юмдаа харамсалтай бодохоор гол зураад бх юм үр хүүхэд гэр бүлээ санаж бга бхда хөөрхий