Зуны нар тогтуун сайхан ээсэн ням гарагийн амралтын өдрөөр нийслэлийн иргэд Зайсан руу зорчин, салхинд гарч цэвэр агаараар амьсгалахаар гэр бүл, хамт олноороо хөлхөлдөн бужигналдана. Амралтын энэ өдөр (2022.6.12)-ийн үд дунд 14 цагийн орчимд Зайсангийн гүүрний дэргэд цагаан хувцасаар ижилсэн жигдэрсэн, гартаа ажлын бээлий өмсөж, урт төмөр чимхүүр бариад баяр хөөртэй байгаа залуус бол энэ орчмын хогийг цэвэрлэхээр цугласан WeLoveU олон улсын байгууллгагын сайн дурын гишүүд байлаа.

“Цэвэр дэлхий” (Clean World) хөдөлгөөний хүрээнд нийслэл хотын ундны усан хангамжийн эх үүсвэр болсон Туул голын эргийн дагуух нэг км орчим талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд WeLoveU байгууллагын гишүүд, тэдний ар гэр, айл хөрш гээд ойролцоогоор 400 гаруй хүн цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийн төлөө сэтгэл хүслээ нэгтгэн оролцлоо.

Тус хөдөлгөөнд хамт оролцсон Улаанбаатар хотын Захирагчын ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн х.Үзмээ: “WeLoveU" олон улсын байгууллагаас өнөөдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн Туул гол орчимд “Clean world” хөдөлгөөнийг өрнүүлж цэвэрлэгээ хийхээр маш олон гишүүд нь оролцож байгааг харахад сэтгэл хөдөлж байна. Цаашид энэ хөдөлгөөнөө олон удаа зохион байгуулж, Улаанбаатар хотын Захирагчийн албатай хамтран ажиллахыг хүсэж байна. Амралтын өдрөөрөө байгаль орчноо хамгаалах, цэвэр байлгахад цаг зав гарган ирж, ийм сайхан ажилд сайн дураараа оролцож байгаа та бүхэнд талархсанаа илэрхийлье” хэмээн энэ үйл ажиллагааг дэмжин, урам зориг өглөө.

           Энэ удаагийн “Цэвэр дэлхий” хөдөлгөөнөөр сайн дурынхан Туул голын эргийн дагуу, мөн усны захаар хөглөрсөн хаягдал цаас, хуванцар, резин, хуванцар эдлэл, төмөр, архи, ундааны шил, нэг удаагийн хэрэглээ гэх мэт 350 гаруй уут ахуйн хог хаягдал цэвэрлэсэн байна.

“Цэвэр дэлхий” хөдөлгөөнд оролцсон Хан-Уул дүүргийн Хог, орчны бохирдол зохицуулалтын хэлтсийн дарга Ц.Алтангэрэл: “Өнөөдөр WeLoveU байгууллагын залуучуудын Туул голоо цэвэрлэж байгаа ажил бол маш чухал зүйл. Туул гол өнөөдөр дэлхийн бохирдолтой голуудын тоонд ордог. Үүний гол шалтгаан бол хог хаягдал, химийн бодис юм. Энэ хог хаягдлаас болж Улаанбаатар хотын ундны усны гол эх үүсвэр бохирдож байна. Загас жараахайнууд нь багасаж, голын эрэг орчмоор хогийн ургамлууд ургаж байгааг судлаачид, эрдэмтэд тогтоосон байгаа. Манай Хан-Уул дүүргээс “Эко дүүрэг” уриаг дэвшүүлж, хог хаягдлыг багасгах, бууруулах зорилт тавин ажиллаж байна. Бидний энэ зорилготой нэгдэж хамтран ажиллаж байгаа залуустаа талархсанаа илэрхийлье. Цаашдаа ч бас олон зүйл дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийллээ.

“Цэвэр дэлхий” хөдөлгөөний үйл ажиллагаа зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй мөн Эрдэнэт хотод нэгэн зэрэг өрнөсөн юм. WeLoveU байгууллагын Эрдэнэт хот дахь сайн дурын гишүүд Сархиа уулын хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

“Дэлхийн байгаль орчны өдөр”-ийг тохиолдуулан байгаль хамгаалах томоохон хөдөлгөөн явуулдаг байгууллага бол НҮБ-ын DGC–тэй хамтран ажилладаг WeLoveU олон улсын байгууллага (Тэргүүн Зан Гил Жа, цаашид WeLoveU гэх) юм. Энэ жилийн хувьд WeLoveU байгууллага 5-6 сарын хугацаанд дэлхий дахины “Цэвэр дэлхий” хөдөлгөөнөө зохион явуулж байна. WeLoveU байгууллагын албаны хүн хэлэхдээ, “Ар гэрээ харж ханддаг эхийн сэтгэлээр, хөрш нийгмийнхээ төлөө амьдрах ахуй орчныг нь цэвэр цэмцгэр болгох зорилготойгоор гишүүд маань сэтгэл хүслээ нэгтгэлээ. Цор ганц эх дэлхийгээ хайрлан хамгаалж хойч үедээ сайхан орчин өвлүүлж өгөх үйлсэд цаашид улам олон хүн оролцоосой гэж хүсэж байна” гэв.

           “Цэвэр дэлхий” хөдөлгөөн нь дэлхийн байгаль орчин бол хүн төрөлхтний халамжтай нягт уялдаа холбоотойг харгалзан, унаган байгалиа хайрлан хамгаалж хүн төрөлхтний тогтвортой аз жаргалыг дэмжихэд чиглэсэн WeLoveU-гаас зохион байгуулдаг байгаль орчин, халамжийн хөдөлгөөн юм. Энэхүү хөдөлгөөн нь Солонгос, АНУ, Мексик, Перу, Нидерланд, Герман, Малайз, Пакистан, Кени, Того, Австрали зэрэг 35 оронд явагдаж байна. Тус байгууллага энэ мэт ажлаараа олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож байна.

           Глобал хүмүүнлэгийн байгууллага WeLoveU нь байгаль орчин хамгаалах, цус хандивлах, яаралтай тусламж үзүүлэх, ядуурал, өлсгөлөнг бууруулах, ус, ариун цэврийн байгууламжийн тусламж, боловсролыг дэмжих зэрэг олон төрлийн үйл ажиллагааг дэлхий даяар явуулдаг аж. Манай Монгол улсад л гэхэд Эрдэнэт хотын цэнгэлдэх хүрээлэн, Улаанбаатар хотын Богд уул, Туул гол, Дархан хотын 9-р хорооны Хээтэй 4-2 талбайд “Цэвэр дэлхий” хөдөлгөөнийг зохион байгуулжээ. 2021 онд Улаанбаатар хотын Цус сэлбэлт судлалын үндэсний төв дээр “Дэлхий дахины цусны донорын аян”-ыг зохион байгуулж, 25,800мл цус хандивлажээ. Энэ хугацаанд тус байгууллага цусаа хандивлах томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулж, цусгүйн улмаас амь нас нь эрсдэлд орсон иргэдэд тусалж, цусны хангамжийн дутагдлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулсаар иржээ. Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 79-р сургуулийн номын сангийн засварын ажлыг хийж, 75-р сургуульд зурагт, принтер, самбар, номын тавиур, сурах бичиг, толь бичиг зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнийг хандивлаж, Хан-Уул дүүргийн сурагчдын гэрэлт ирээдүйг дэмжих зорилго бүхий сайн дурын ажлуудыг гүйцэтгэсэн байна.

           Түүнчлэн, цар тахлыг даван туулахын төлөө идэвхтэй ажиллаж, Эрүүл мэндийн яаманд 200ш хамгаалалтын хувцас, 5000 ширхэг KN95 маск хандивласан байна. Солонгост 20,000 амны хаалт (KF94) болон яаралтай тусламжаар 20 сая воны хандив тусламж үзүүлсэн нь эмзэг бүлгийн хүмүүст хүсэл найдвар бэлэглэсэн байна. Иордан дахь Сирийн дүрвэгсэд болон эмзэг бүлгийнхэн, Гондурас дахь хар салхинд нэрвэгдэгсэд, Эквадор дахь үерт нэрвэгдэгсэд гэх мэт гамшигт өртсөн хүмүүст мөн тусламжийн гараа сунгажээ. Энэ мэтээр 28 улсад халдвар хамгааллын болон ахуйн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүн хандивлах аян зохиосон байна.

           Эдгээр үйл ажиллагаа нь "Эх дэлхийгээ хайрлан хамгаалъя" (Save the World) төслийн нэг хэсэг юм. Үүгээр дамжуулан “Эх дэлхийгээ хайрлан хамгаалах”, “Бусдын амь аврах”, “Хүн төрөлхтнийг аврах” гэсэн гурван үндсэн хөдөлгөөнийг хэрэгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн хамгийн том нийтлэг зорилго болох Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDG) биелүүлэхээр зорьж байна.

Энэхүү олон төрлийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийснийхээ төлөө АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (хамгийн нэр хүндтэй шагналыг 8 удаа), БНСУ-ын Төрийн дээд одон, Камбожийн Вангийн шагнал, Перугийн Эмэгтэйчүүдийн яамны сайдын хүндэт өргөмжлөл, Олон улсын байгаль орчны “Ногоон алим” гэх мэт олон шагнал урамшуулал хүртжээ.