Жүжигчин Л.Нурбуланыг алдарт алиалагч Латиф агсны хүү гэдгээр нь хүмүүс сайн танина. Тэрбээр МУГЖ дуучин Т.Ариунаагийн "Домгийн өглөө" дууны түүхэн клипэнд алиа салбадайн их содон дүрийг бүтээсэн. СУИС-ийг 2002 онд  төгссөнөөс хойш хүүхэд, багачуудад зориулсан өгүүллэг, хошин үзүүлбэрүүдээрээ олонд танигдаж эхэлсэн билээ.  “Азтай бадарчин” 2003 онд цомын эзэн мөн Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Жуух бичгээр шагнагдсан.

Аавынхаа адил алиалах урлагт өөрийнхөө авьяас билгээр хүчин зүтгэж яваа жүжигчин Л.Нурбулан бие даасан тоглолтоо хийнэ. Энэ сарын 31-ний 16:00 цагаас Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн Соёлын төв ордоны тайзнаа "Зүггүй алиалагчийн зөвлөлгөөн" тоглолтоороо хүүхэд багачуудын баяр дээр баяр нэмэхээр болсон сайхан мэдээг дуулгалаа.

Тус тоглолтонд "Азтай жаалууд"-ын уран бүтээлчид оролцохоос гадна амьтдын үзүүлбэртэй юм байна.

 

Д.Ана