"Шилдэг өнгө" продакшны уран бүтээлчид Эх үрсийн баярыг тохиолдуулан бяцхан үзэгчддээ “Аладдин” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн адал явдалт “Аладдины шидэт дэнлүү” жүжгийг 3D хэлбэрээр хүргэхээр болжээ.

Тус жүжгээс хүүхэд багачууд маань Жасмин, Жабар зэрэг үлгэрийн баатруудыг  дэргэдээс нь харах юм. “Аладдины шидэт дэнлүү” жүжиг нь өнөөдрөөс эхлэн Монголын хүүхдийн ордны тайзнаа өдөр бүр хүүхэд багачууддаа зориулан тоглоно.

Сонирхуулахад, уг жүжгийг “Шилдэг өнгө” продакшны залуу жүжигчин Х.Баярмаа орчуулж бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь хошин урлагийн шилдэг найруулагч Ц.Хүсэлбаатар ажиллажээ.

Д.Ана