Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 77 шинэ тохиолдол бүртгэгджээ. Эдгээр шинэ тохиолдлыг PCR шинжилгээгээр баталгаажуулсан байна.

Халдварын

  • 46 нь Улаанбаатарт
  • 31 нь орон нутагт илэрсэн байна.

Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын нийт тохиолдлын тоо 927,679-д хүрчээ. 

Харин өнгөрсөн хоногт нас баралт нэг бүртгэгдэж коронавирусийн халдвараар эндсэн хүний тоо 2,117 болов.

КОВИД-19-ийн халдвар болон бусад өвчний талаарх статистик мэдээллийг 1313.mn хуудаснаас харна уу.