Дотоодын цэргийн 05-р ангийн цэрэг ходоод нь задарч эмнэлэгт хүргэгдсэн ч өчигдөр /2022*06*17/ 21:00 цагийн орчимд нас баржээ. Эмнэлгийн байгууллагаас 18 настай цэргийн ходоодыг авч, улаан хоолойг нь шулуун гэдэстэй нь холбох мэс засал хийсэн ч амийг нь аварч чадаагүй байна. 

Одоогоор ангийн зүгээс энэ талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.