Бензин, дизель түлшний үнийг огцом нэмж, 3730-3910 төгрөг болжээ
2022/06/18
Сүүлийн хоногууд АИ 95, AИ 98, Дизель түлшний үнэ огцом нэмэгдэх болсон. Үүнийгээ албаны эх сурвалжууд, “АИ 92 шатахууны үнэ тогтвортой байгаа” гэж тайлбарлаж байгаа. Харин монголд нийлүүлэгдэж байгаа АИ 92 бензин нь хамгийн чанаргүй гэдэг.
Мөн зарим эх сурвалжууд, “сонгууль дууссан тул шатахуун импортлогчдын үнийг Засгийн газар чөлөөлсөн тул ийнхүү тэд дур зоргоороо үнээ нэмж байна” гэж тайлбарлах нь бий.
Тэгвэл сүүлийн 14 хоногийн хугацаанд үнэ нь эрчимтэй нэмэгдэж байгаа АИ 95, AИ 98, Дизель түлшний үнэ өнгөрсөн шөнө /2022.06.17-18/ огцом нэмэгдсэн байна. Тодруулбал,Улаанбаатар хотод АИ 95 бензины үнэ 250 төгрөгөөр нэмэгдэж 3910 төгрөгийн үнэтэй болсон байна. Харин Дизель түлшний үнэ 3730-3890 төгрөг болж нэмэгджээ.
Зочин · 2022/06/19
A92 sain
Зочин · 2022/06/18
Оросод бензин хямдраад л байх юм манай луйварчид Америкаас авдаг гэж мэднэ шүү