Гэр бүлдээ нэгдэх зорилгоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс/БНХАУ/ руу зорчих хүсэлтэй Хятад улсын иргэншилтэй иргэний эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү болон албан ёсны гэрлэлтийн гэрчилгээтэй Монгол Улсын иргэдийн бүртгэлийг хийж байна хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

Уг бүртгэлийн асуудлаар Консулын газрын 51-262419 дугаарын утсаар болон [email protected] цахим шуудангаар холбогдох боломжтой байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны зургаадугаар сарын 1-нээс "МИАТ" компани Гуанжоу чиглэлд долоо хоногт нэг удаа, Хөх хот руу "Аэромонголиа" компани долоо хоногт нэг удаа нислэг үйлдэх шийдвэр гаргаад буй.

Одоогийн байдлаар бэлтгэл ажил хийгдэж байгаа юм байна.