Барилгын кран унаж 2 хүн нас баржээ
2022/06/22
Хан-Уул дүүрэгт буюу Хүннү-2222 хорооллын хажууханд баригдаж байсан барилгын кран унаж хоёр хүн даруулж нас баржээ.
ХУД-ийн 18-р хоноонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасан гэх мэдээллийг 12.52 цагт хүлээн авч шалгалтын ажиллагааг явуулж байна.
Тус барилга дээр ажиллаж байсан “Х” /эр,36н/, “Б” /эр, 20н/ нар нас барсан бөгөөд ХУД-н ЦХ-1 шалгалтын ажиллагааг явуулж байна.
Энэхүү барилга нь Номинреалтор ХХК-ийн захиалгаар баригдаж буй барилгаж аж.