УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулиар нэг сая ба түүнээс доош төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос албан журмаар болон сайн дураар даатгуулсан даатгуулагч 2022 оны 5-12 дугаар сард өөрийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан авах эрхтэй болсон.

Энэ шийдвэрийн дагуу нэг сая ба түүнээс доош төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн 2022 оны тавдугаар сард төлсөн шимтгэлийн 50 хувийг буцаан олголоо.

Одоогийн байдлаар зарим даатгуулагчийн дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт дансанд нь ороогүй байна. Тиймээс хэрэв таны дансанд шимтгэлийн буцаан олголт ороогүй бол та дараах сувгуудын аль нэгт хандан дансны мэдээллээ шалгаж, шинэчлэн баталгаажуулна уу.

Үүнд:

  • daatguulagch.ndaatgal.mn
  • Харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
  • Сумын нийгмийн даатгалын тасаг, байцаагч

Дансны мэдээлэл зөрүүтэйгээс шалтгаалан шимтгэлийн буцаан олголт аваагүй даатгуулагчийн мэдээлэл шинэчлэгдсэнээр тавдугаар сарын буцаан олголтыг долдугаар сард нөхөн олгоно.