Энхтайваны гүүрэн дээр 08:00 цаг орчимд автомашины осол гарчээ.

Ослын улмаас гүүрний урдаас хойш чиглэх урсгалын хөдөлгөөн бүрэн хаагдсан байна. Нөхцөл байдлаас харвал суудлын хоёр автомашин болон моторт дугуй осолдсон байна.

Ослын талаар Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад "Өнөөдөр өглөө Энхтайваны өргөн чөлөө, Энхтайваны гүүрэн дээр осол гарсан тухай дуудлага мэдээлэл 07:45 цагт ирсэн. Хоёр суудлын автомашины завсраар дугуйтай хүн хавчуулагдсан осол гарсан байна. Одоогоор хэргийн газарт үзлэг хийгдэж байгаа тул нэмэлт мэдээлэл өгөхгүй боломжгүй" гэв.