Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 29 тохиолдол шинээр батлагджээ. 

Илэрсэн тохиолдлуудын

  • 17 нь Улаанбаатар хотод,
  • 12 нь Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 929,183 болж нэмэгдэв.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 58 хүн эдгэрсэн бол одоогоор 662 хүн хяналтад байна.